Ажлын цаг: Даваа - Баасан 9:00 - 18:00

Тээврийн цогц үйлчилгээ

“Ийст Винд” компани

2008 онд байгуулагдсан бөгөөд дотоод, экспорт, импорт болон транзитын ачаа барааны тээвэр зуучлалыг үндсэн үйл ажиллагаа болгон ажиллаж байна.
Манай компаний амжилтын үндэс нь салбар бүрт олон жил ажилласан туршлагатай ур чадвар бүхий мэргэжилтнүүд маань үйлчлүүлэгч бүрд чанартай өндөр түвшний үйлчилгээ үзүүлж манайхтай хамтран ажилсандаа сэтгэл хангалуун байлгахад оршдог.

  • Төмөр замын тээврийн шийдэл
  • Экспорт, импорт, транзит тээвэр
  • Нэгэн төрлийн бүлэг ачаа илгээлт
  • Шилжүүлэх ачилтын зохицуулалт
  • Тээврийн мэдээллийн үйлчилгээ
  • Ачаа, вагоны байршил тодорхойлох
  • Х.Алтансүх

    Ерөнхий захирал (үүсгэн байгуулагч)

  • +976 9900 5953

    Лавлах зүйл байвал залгаарай

Таны Бизнест Түргэн Шуурхай Хүргэлт Чухал Болохыг Бид Мэднэ

Тань санал болгох ажил үйлчилгээ

ТЭЭВЭР ЗУУЧЛАЛ

Төмөр замаар ачаа тээвэрлэх ажлыг зохион байгуулах нь Ийст Винд компаний үйл ажиллагааны зонхилох нэгэн чиглэл юм. Төмөр замын тээвэр нь өндөр хурд, ачааны бүрэн бүтэн байдлыг найдвартай хангахын зэрэгцээ хамгийн хямд зардалтай. Төмөр замын тээврээр таны төрөл бүрийн ширхэгийн баглаа боодолтой том овортой, хүнд жинтэй, шингэн зэрэг бүх төрлийн ачааг тээвэрлэх боломжтой. Манай компани Монгол, Хятад, Орос улсуудын төмөр замууд болон зуучийн компаниудтай нягт хамтран ажиллаж төмөр замаар дээрх улсуудын нутгаар тээвэрлэгдэх ачаа тээврийг амжилттай зохион байгуулж байна.

ТРАНЗИТ ТЭЭВЭР

Монгол улсын хөгжлийн нэг гарц нь Транзит тээвэр юм. Монгол Улсын Засгийн газраас энэ онд транзит тээврийг хөгжүүлэхтэй холбоотойгоор 2 хөршийн засгийн газар, удирдагчидтай тодорхой тохиролцоонд хүрээд байна. Бид ч ОХУ-ын вагон эзэмшигч компани болон тээвэр зуучуудтай хийсэн гэрээний үндсэн дээр ОХУ болон Хятад улсуудын хооронд транзит тээврийг Монголын газар нутгаар амжилттай зохион байгуулж байна. Хэрэв танд болон таны бизнес түншид манай орноор дамжин өнгөрөх болон хилийн чанадад хийгдэх транзит тээврийн ачаа байгаа бол бидэнд хандана уу.

ОПЕРАТОР ҮЙЛЧИЛГЭЭ

Манай компани нь захиалагчийн хүсэлтээр тухайн ачааны болон вагоны өдөр тутмын хөдөлгөөн байршлын мэдээг өртөө салбаруудаас хүлээн авч боловсруулан цаг алдалгүй шуурхай мэдээлж байдаг. Үүний дотор АО "ФГК", ООО "РТК", АО "РЖД Ложистик"-компаниудын Монгол улс дахь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байна. БНХАУ-аас ОХУ-уруу тээвэрлэгдэж буй транзит тээврийг вагоноор хангах, ачааг нэмэгдүүлэх болон дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлхээр Оросын төмөр замын АО "РЖД Ложистик" компанитай хамтран вагоноор хангаж, галт тэргийг зохион байгуулахаар ажиллаж байна.

Үйлчилгээний үнэ тарифын талаар мэдээлэл авах боломжтой

Цаг хугацаа, үнэ өртгийн хувьд хамгийн тохиромжтойгоор тээвэрлэлтийг зохион байгуулна.

Биднийг сонгох шалтгаан

Манай Мэргэжлийн Баг

  1. Таны ачааны тээвэрлэлтийн асуудлыг олон талаас хандаж шийдвэрлэнэ
  2. Таны ачааны тээвэрлэлтийн үе шат болгонд нарийн хяналттай ажиллана
  3. Таны ачааны тээвэрлэлтийн зардал, маршрутыг тогтмол оновчтой байлгахыг эрмэлзэнэ
  4. Ямарч хүнд хэцүү тээвэрлэлтийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэнэ

Бид бусдаас илүү

Тээврийн Цогц Үйлчилгээг Таньд Хүргэнэ

Үйлчилгээний жагсаалт

Манай үйлчлүүлэгчдийн сэтгэгдэлүүд

Чанартай мэргэжлийн гүйцэтгэл

Өрсөлдөх чадвартай мэргэжлийн өндөр түвшиний үйлчилгээ, бусад өрсөлдөгчдөөс ямагт нэг алхам урд байх чанартай, хурдан шуурхай, үр дүнтэй орчин үеийн үйлчилгээ.